“ЖОЛООЧ БЭЛТГЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ЖОЛООЧ БЭЛТГЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Дундговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран аймгийн хэмжээнд жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд “Жолооч бэлтгэхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд сургалт хийлээ.

Сургалтаар тус аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс шалтгаалсан болохыг анхааруулж, ослын улмаас гарч буй хохирол, хор уршгийн талаар мэдээлсэн байна.

Цаашид жолооч бэлтгэх сургалтын явцад дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн яриа таниулгыг тогтмол хийж байхаар болжээ.